2025.06.30-ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдлын тоо 10721 боллоо. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 648 байгаа бол гэрээр 953 иргэн хяналтад байна.

Эдгэрсэн 9113, ойрын хавьтал болсон 75657 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас барсан.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.