УИХ дахь АН-ын бүлэгийн хурал Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн хурлаар:
1. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал
Танилцуулга мэдээлэл:
Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд
2. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Танилцуулга мэдээлэл:
Б.Түвшин УИХ-ын гишүүн
3.“Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, бүтээмжийг сайжруулах” хуулийн төслийн санал, зөвлөмж;
Товч танилцуулга:
О.Лхагвасүрэн
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны
зөвлөх багийн ахлагч
Д.Дүгэржав
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны
зөвлөх багийн хуульч
4. УИХ-ын үйл ажиллагааны эрх зүйн орчны шинэчлэлийн танилцуулга;
Товч танилцуулга:
Б.Жаргалан УИХ-ын гишүүн,
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
Эдгээр асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.