Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дээд булаг” гэдэг газар 2025.06.25-ны өдрийн 06:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Түвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн дарга болон малчнаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, гэрийн уна тооно шажигнаж дуугарсан гэж мэдээлсэн. Учирсан хохирол үгүй.
