Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн “Хайрлахын-Ам”, “Чулуутын-Ам” гэдэг газар 07.02-ны өдрийн 22:17:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Богд сумын дарга, Засаг даргын орлогч, Өлзийт хошуу багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн “Цагаан толгой” гэдэг газар 07.03-ны өдрийн 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлт Дундговь аймгийн төв Сайнцагаан сум болон Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн, сумдад мэдрэгдсэн. Урьдчилсан байдлаар учирсан хохиролгүй гэж орон нутгаас мэдэгдсэн.
