Өнгөрсөн 6-р сарын 24-ний өдөр болсон ДОК-ын хурлаар ЭМТ-өөс дүүргийн хэмжээнд 0-15 насны нийт 88132 хүүхэд байгаагаас 74612 буюу 84.6 хувь нь улаанбурханы эсрэг дархлаажуулалт хамрагдсан.
ХӨСҮТ-ийн мэдээллээр Баянгол дүүрэг нийт 23,968 хүүхдийг улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулах бөгөөд 7-сарын 10 гэхэд нөхөн дархлаажуулалтыг 95 хувьд хүргэх ёстой гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу ДОК-оос шуурхай арга хэмжээ авч, ЭМТ, сургууль, цэцэрлэгүүд болн 1-34 хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдсан. Энэ үеэр дүүргийн хэмжээнд нөхөн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээллүүд өгч, холбогдох үүрэг даалгаврыг өгөн улмаар шаардлагатай зардлыг гаргаж ажилласан.
Тэгвэл энэ сарын 8-ны өдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийн мэдээллийг дахин нягталж улмаар харьяалалтай болон түр оршин сууж байгаа нийт 15150 хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр 87,4 хувь хүрсэн гэсэн мэдээллийг өглөө.
Мөн баяр наадмын өдрүүдэд нөхөн дархлаажуулалт хийх бөгөөд иргэд, оршин суугчид 11361302 утсанд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэсэн юм.
