БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баяр ирэх амралтын өдрүүдэд болно.
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдөр буюу энэ сарын 29, ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна хэмээн Гаалийн газраас мэдээллээ.
Харин дээрх өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.