Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Завханы нутгаар их цас орно.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр +6…+8 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.