БНХАУ-ын Хэбэй мужийн Чинхe хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол-Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал, үзэсгэлэн арга хэмжээнд Хөдөө аж ахуйн бирж амжилттай оролцлоо.
Тус арга хэмжээ нь 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил анх удаа Монгол Улсаас 30 гаруй ноос ноолуурын үйлдвэр ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл мөн БНХАУ-ын олон тооны ноолуур боловсруулагч, үйлдвэрлэгч аж нэгж оролцсон өргөн цар хүрээтэй болж байгаагаараа онцлог байлаа.
Уг арга хэмжээний нээлтэд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, экспортын нэг цонхны системийн талаарх танилцуулга илтгэлийг тавьж, БНХАУ-ын ноолуурын бизнес эрхлэгчид, үйлдвэртэй бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсаас экспортолж байгаа ноолуурын 80 гаруй хувь нь тус мужийн ноолуур боловсруулах болон бүтээгдэхүүний үйлдвэрт нийлүүлэгддэг байна. Тус өдрүүдэд ноолуурын олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан бөгөөд Хөдөө аж ахуйн бирж БНХАУ-ын зарим ноолуурын үйлдвэрийн төлөөлөлтэй цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.