“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/512 тоот тушаалаар дараах салбар, чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
• Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй
• Загвар хоршоо
• Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй
• Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23:59 цаг хүртэл
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР: Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn/login цахим хаягаар хүлээн авна.
