Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 14:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны 11:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Увс аймаг, Зүүнхангай сум Жаргалант багийн “Бага товгорын өвөр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч, 08.18-ны өдрийн 01:40 цагт холбоонд ороход түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
