Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “… буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын … тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлээ.
