Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +26…+31 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17…+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.