Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд нэг гэр бүлийн 4 хүн угаартаж нас барсан хэрэг өчигдөр буюу энэ сарын 26-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алдсан байжээ.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөж байна.

Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.