Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулав.

Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 15, 25-нд олгох бол насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 25-нд олгох аж.

Харин хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгох юм байна.