2025 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар буурчээ. Тухайлбал, үхэр, хонины мах 0.5 хувиар буурсан байна. Харин нэгдүгээр гурил 0.6, цагаан будаа 0.2 хувиар өсчээ.