Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдлын тоо 13485 боллоо. Үүнээс эмнэлэгт 3 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн нэгийнх нь биеийн байдал хүнд байна.
Гэрээр 4 хүн хянагдаж байгаа бол 13467 хүн эдгэрчээ.
Улаанбурхан өвчи нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
