Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгийн байгууллагуудад албан бичиг хүргүүлжээ. Албан бичгийн агуулга нь эрт илрүүлэг үзлэгийг тодорхойгүй хугацаанд зогсоох тухай.
Тодруулбал, албан бичигт “Эрүүл мэндийн сайдын 2025.09.17-ны өдрийн 1а/4450 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ажлын хүрээнд тус эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтыг түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг мэдэгдсэн байна” гэжээ.

