Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Н.Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45 цагт Онцгой байдлын албанд мэдэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
