Улаанбурхан гэдэг нь нусгайрах, халуурах, нүд үрэвсэх, ханиалгах, амны салстад тууралт гарах, биеэр толбо гүвдрүүт тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
Халдварын эх уурхай: Өвчтэй хүн
Халдвар дамжих зам: Агаар дусал
Халдварын нууц үе: Дунджаар 7-14 хоног, ховор тохиолдолд 28 хоног
Халдвартай байх үе: Тууралт гарахын өмнөх 4 хоног, гарсаны дараах 4 хоног
Урьдчилан сэргийлэлт:
• Улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчний эсрэг /УГУ/ вакциныг 9 сар, 2 настайд товлолын дагуу хийлгээрэй.
• Халдвартай хүнтэй хавьтал болсон тохиолдолд ӨЭМТ-д хандаж 72 цагийн дотор вакцинд хамрагдаж халдвараас сэргийлээрэй.
• Жирэмсэн эмэгтэй, 0-8 сартай хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, гадуур гарахдаа амны хаалт хэрэглэх.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.