Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдлын тоо 13.487 болов. Үүнээс эдгэрсэн 13467 байгаа бол эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамаас хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай гэж тооцооллыг хийгээд байсан юм. Гэсэн ч дархлаажуулалтад хамруулж байгаатай холбоотой халдварлалт буурч, бүртгэгдэх тохиолдлын тоо өдөрт 2-3 байгаа аж.
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нь вакцин. Энэ хүрээнд товлолт болон нэмэлт дархлаажуулалтын аяныг улсын хэмжээнд өрнүүлээд буй. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хамрагдалт 65 хувьтай явагдаж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.
