Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.

Иймд халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй болон хэт бага насны хүүхэдтэй хамт олноор цугласан арга хэмжээнд оролцохгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж халдвараас сэргийлье.