Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалттай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар хийв. Тэрбээр “Засгийн газраас сургууль, цэцэрлэг эхлэхэд заавал вакцин хийлгэсэн бай гэдэг үүрэг даалгавар өгөөгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (UNICEF) буюу хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улс вакцинаа Энэтхэгийн “Serum” үйлдвэрээс авдаг. Энэ бол дэлхий даяар вакциныг нийлүүлдэг шаардлага хангасан үйлдвэрлэгч байгаа. Вакцинтай холбоотой ямар нэгэн гомдол, гаж урвал зэрэг гарсан тохиолдол байхгүй. Тийм учраас вакцины чанарт эргэлзэх зүйл байхгүй. Өнөөдөр Монгол Улс хүйтэн хэлхээ буюу вакцинаа хөлдөөдөггүй, халаадаггүй байдлаар тээвэрлэж хүргэдэг.
Вакцинжуулалтыг маш яаралтай эхлүүлсэн. Тэгээгүй бол наадмын энэ олон цугларалт, баяр наадамтай холбоотой халдварт өвчин дэгдэж, олон нялх үрсүүд эндэх эрсдэлтэй байсан. Эрүүл мэндийн яамны бодлого бол одоо вакцин хийлгэх шаардлагатай бүх хүүхдүүд хийлгээсэй гэж хүсэж байгаа. Вакцин хамрагдалт хийх шаардлагатай хүүхдүүдийн хувь 23 байсан бол өнөөдөр 70 болсон. Гэхдээ энэ 90 гарч байж энэ өвчлөл буурах магадлалтай. Дараагийн давлагаа 10, 11 сард гарах таамаг байгаа. Эрдэмтэд бол ер нь томуугийн улиралтай давхцаад улаанбурхны өвчлөл бас дэгдэлт хоёр дахь давлагаа гарах эрсдэл байна гэж хэлж байгаа. Тийм учраас эцэг эхчүүдэд үр хүүхдээ вакцинжуулалтад хамруулаарай” гэв.
Энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.
