Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалттай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын ажилчид бид уртасгасан цагаар, эрчимжүүлсэн бэлэн байдалд орж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гээд ажиллаж байгаа. Явуулын баг гаргасан байна.  Та бүхэн энэ зүтгэлийг үнэлж вакциндаа хамрагдаарай. Эргэлзэх зүйл байхгүй. Бид хамгаалж болох зүйлийг хийж чадахгүй явсаар хүүхдүүдээ алдаж байна. 2015, 2016 оны дэгдэлтээс маш сайн сургамж авсан. Өнөөдөр улаанбурхан өвчний тохиолдол 10,300-г давж, долоон хүүхдийн амь эндсэн байна.

рчимт эмчилгээнд маш хүнд гурван хүүхэд эмчлүүлж байна. Өвчлөлийн зураглалыг харвал гадуур их явж байгаа 17-оос дээш насны залуучуудын өвчлөл нэмэгдэж байгаа. Өвдсөн хүмүүс нь 2 нас хүртэлх тунгаа гүйцэд аваагүй хүүхдүүдэд халдвар тараагаад байна. Тиймээс бяцхан үрсээ иймэрхүү золиос болгож болохгүй. Удахгүй наадам болж, олон хоног амарна. Бүгдээрээ сайхан тайван амарцгаая. Өвчин зовлонгоос айж эмээхгүй, вакциндаа хамрагдчихаад сайхан наадъя” гэв.