Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “On Job Training” буюу хилийн чанадад цалинтай дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлэгч багынхантай уулзлаа.
Уулзалтын хүрээнд гол төлөв орон нутгаас залуу малчин, тариаланч, фермер, мал эмнэлэг болон хөдөө аж ахуйн бусад мэргэжлийн боловсон хүчнийг Скандинавын орнууд болох Швед, Дани, Норвег, Голланд, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад цалинтай дадлагажуулах талаар хамтарч ажиллахаар санал солилцов.
Дотоодын Их дээд сургуулиудад газар тариалан, мал аж ахуй, хүнсний технологи, хоол үйлдвэрлэл, зочид буудлын менежмент, зочлохуйн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудад зориулсан “On Job Training” буюу хилийн чанадад цалинтай дадлагажих хөтөлбөрийг MSDI Консалтинг Групп ХХК -ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм.
Тодорхой шалгуур хангасан оюутан, залуус хөтөлбөрийн хүрээнд Норвег, Швед, Дани, Нидерланд, Герман улсад 12-18 сарын хугацаатай цалинтай дадлагажсанаар Европын стандартаас суралцаж, шинэлэг мэдлэг чадвар бүхий боловсон хүчин бэлтгэгдэх юм.