Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025.11.07-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.607 болжээ. Энэ нь өмнөх өдрөөс 4 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,568, нас барсан 11 болжээ. ХӨСҮТ 16 хүн орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүн байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Жич: Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе…