Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбоотой Эрүүл мэндийн яамнаас сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор урагшлуулах хүсэлтийг Боловсролын яаманд хүргүүлээд байгаа билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудаснаа “20-р зуунд социализмын цаг үед Монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж есдүгээр сарын нэгэн ерөөсөө бидний баяр даа, гэсэн пропаганда ОХУ-аас явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид чинь Дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ. Ядаж байхад хятадаас худалдаж авч байгаа түлшинд тохирлын гэрчилгээ байгаа юу, хэд дэх удаагаа Улаанбаатар хотын иргэд дээр утаан дээр туршилт хийгээд байгаа юм бэ.
Ковидын үеэр буюу ид хүйтний үед хөл хорио тогтоож хичээл сургууль, цэцэрлэг амарсан. Тухайн үед хүүхдүүдийн ханиад томуу, агаар замын халдварт өвчлөл 80 хувь буурсан. Үүнийг дагаад эмийн компаниудын борлуулалт ч мөн адил өвлийн улиралдаа энэ хувиар унасан. Ханиад томуу, агаар амьсгалын эм, бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудын борлуулалтын 60 хувь энэ хэдхэн сард л ашгаа олдог. Нэг үгээр хэлбэл хүүхдүүдийн туссан ханиад, өвдсөн хатгаа, өвчилгөө томуугаас ихэнх ашгаа олдог гэсэн үг.
Монгол ардын намын дарга удирдлагууд. Гомдмоор нь Хятадууд манай хотын удирдлагуудтай нийлээд. Тиймээс ер нь цаашид жил бүрийн 12 сарын 01-нээс эхлэн дараа оны хоёрдугаар сарын 01 хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр амарч, хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 01 биш наймдугаар сарын 01-нд эхлүүлдэг байвал ямар вэ. Нэг бол хэдүүлээ эмийн хэдэн компаниудын төлөө цэцэрлэг, хичээл, сургуулийг өвөлжин явуулъя, үр дүнд нь эмийн компаниуд цөм хийж бид өдөр бүр эмнэлэгт мөнгө үрнэ” гэжээ.
