Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 8 дугаар баг “Баян нуур” гэдэг газар 2025.11.26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин “Баян” нуурт живсэн. Автомашиныг татан гаргуулах тухай иргэн Л-н хүсэлтийг 12.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг иргэн Л-ийн “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашиныг татан гаргах ажиллагааг 12.09-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 16:00 цагт “Баян” нуурын хойд эргээс 85 метр зайнаас, 5 метрийн гүнээс гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгсөн.
