Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эйрвинт” ХХК хоёр ширхэг 65 инчийн StarBoard IFPD-YL6X-PRO-65 ухаалаг дэлгэц хандивлалаа.
Энэхүү тоног төхөөрөмж нь Android 13 систем, 4K нягтрал, 4K камер, микрофон болон Eshare-ийн насан туршийн лицензтэй бөгөөд цахим сургалт, технологид суурилсан хичээлийн чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
Угтаалцайдам сум 450 гаруй сурагч, 30 орчим багштай бөгөөд алслагдсан бүсийн хүүхдүүдийг орчин үеийн боловсролын технологид ойртуулахад энэхүү дэмжлэг чухал ач холбогдолтойг сургуулийн удирдлагууд онцлов.
“Эйрвинт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол болон мэдээллийн технологийн хүртээмжийг дэмжих төслүүдийг цаашид үе шаттайгаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
