Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Зүүн тосон” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.
Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, 17:00 цагт бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар түймэрт 250 орчим га талбай өртсөн.
