Их Британийн цэргийн тагнуулын алба Хар тэнгис дэх нөхцөл байдлын талаар шинэчилсэн мэдээллийг гаргажээ.

Мэдээлэлд Оросын Хар тэнгисийн флот  Украины дайны өмнөд жигүүрт аюул учруулж байна. Севастополийн флотыг Новороссийск руу нүүлгэн шилжүүлэх магадлалтай. Орос Хар тэнгисийн баруун хойд хэсэгт хүчээ төвлөрүүлэн тэнгисийн цэргийн агаарын хүчийг ашиглахыг оролдож байна” гэжээ.

Түүнчлэн Украинчууд Севастополь хотыг тэнгисийн цэргийн бааз болгон ашиглах боломжтой болсноор хойд зүгт хуурай замын тулалдаанд логистикийн зангилаа бүхий зэвсэг, материал тээвэрлэх төв болгон ашиглах боломжтой гэжээ.