Купянск хотын ойролцоох хүнсний дэлгүүрт Оросууд цохилт өгснөөр 49 хүн амь үрэгдлээ гэж Украины Прокурорын газраас мэдээлжээ. 2022 оны эхээр Краматорскийн галт тэрэгний буудалд болсон довтолгооноос хойшхи Украины энгийн ард иргэдийн эсрэг хийсэн хамгийн том цохилт болсон. Ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй байна.
Украины албаны хүмүүс халдлагыг тайлбарлахдаа өөр өөр нэр томъёо ашигласан байна. Харин ОХУ-ын талаас энэ мэдэгдэлд хариу тайлбар хийгээгүй байна.