Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. 5 дугаар багийн “Ямаат” гэдэг газар тус сумын харьяат малчин Е нь энэ сарын 2-ны өдрийн 09:00 цагийн орчим “Ачит” нуурын орчим малаа хариулж яваад сураггүй болсон. Унаж явсан морь нь энэ сарын 3-ны өдөр гэрийнхээ гадна гүйж ирсэн. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа боловч үр дүнд хүрээгүй, нуурын усанд осолдсон байж болзошгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлт гаргаж байсан билээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Ногооннуур сумын харьяат малчин Е/40 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Ачит” нуурын ус /4 метрийн гүнээс/-аас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.