“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг явуулж , АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулсан. Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэн, үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн.

Гэвч сар шинийн өмнө түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьж, хэргийн бусад оролцогчидтой уулзах, харилцахыг хориглосон байна.