Өнөөдөр Азийн Наадмын жюү жицүгийн тэмцээн эхэллээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 69 кг-д Ч.Түвдэнтарваа, Э.Чинзориг, 62 кг-д Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Т.Уянга нар өрсөлдлөө.
Ч.Түвдэнтарваа эхний даваанд Саудын Арабын Мухаммед Ибрахимыг идэвхийн оноогоор ялж, улмаар Тайландын Хасде Куннапонгийг 3:0-ээр ялаад шөвгийн наймд АНЭУ-ын Алсувайди Мухаммедад ялагдлаа.
 Тэрбээр дагах барилдаанд АНЭУ-ын тамирчин Султан Жабрыг 2:0-ээр ялснаар хүрлийн төлөө БНСУ-ын тамирчин Жоо Сон Хе Ёнтой барилдахаар боллоо.