Хүйтний эрч суларч, хөхүүрийн ам наашилж буй ч угаарын хийн хордлого улсын хэмжээнд буурахгүй байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд нийслэл болон орон нутагт тус хордлогод 72 иргэн өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болохыг холбогдох газраас мэдээллээ.
Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр буюу 27 бүртгэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт долоо, Хан-Уул дүүрэгт ес, Баянзүрх дүүрэгт 18 бүртгэгдсэн. Алслагдсан дүүрэг болох Налайхад 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн аж.
Харин Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Баруун бүсээс буюу Увс аймагт нэг иргэн угаарын хийд хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс мэдээлэв.
