УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагт эхлэх байсан ч ирц хүрэхгүй шалтгаанаар хойшиллоо. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаярыг чөлөөлж, шинэ сайд нарыг томилох асуудлаа Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулах байв.

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг намын даргын тамга, спикерийн суудлынхаа нэгийг сонгохыг шаардаад буй юм. Эл асуудал эцэслэгдтэл чуулганы хуралдаанд суухгүй гэсэнтэй холбоотой ийнхүү чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.