Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг цагдаагийн байгууллагаас танилцууллаа.
Цагдаагийн байгууллага өнгөрсөн 7 хоногт (03 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ний өдрүүдэд) “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 496 хэргийг хүргүүлжээ.
Үүнд:
  • Хүний амьд явах эрхийн эсрэг 4
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 160
  • Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 18
  • Өмчлөх эрхийн эсрэг 209
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 6
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 75
  • Бусад 14 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 188.989 зөрчилд 189.205 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 323 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 154 баривчилж, эрх хасаж, 598 иргэнийг торгож, эрх хасаж, 4 хүнийг 4 хүнийг сургалтад хамруулж, 1 хүнийг нийтэд тустай ажил хийлгэж, 188.125 иргэн, хуулийн этгээдийг торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 188.989 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 187.883 шийдвэрлэж, шүүхээр 1322 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.
Үүнд:
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2192,
  • Танхайрах 329,
  • Хүний биед халдах 242,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 318,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 183.934,
  • Бусад 2190 зөрчил байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 67 иргэнд 20.100.000 төгрөгийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 318 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 251 иргэнийг 7.250.000 төгрөгөөр торгосон.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно