Архангай аймаг, Жаргалант сум Асайт багийн “Жаргалантын буурал” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 18:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиж ойн түймрийг унтраахаар ажиллаж 09:45 цагт цурманд оруулсан.
Уг гал түймэр урьдчилсан байдлаар 35 га ойн талбай өртсөн.
