Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Шувуут” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Халхгол сум дахь Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн анги, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн ажилтнууд, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн “Хавцал булаг”-ын заставаас нийт 84 хүн, 15 автомашинтай ажиллаж, 2026.04.05-ны өдрийн 04:35 цагт цурамд оруулжээ.
Маргааш нь буюу 2026.04.06-ны өдрийн 15:55 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 105,000 га талбай өртсөн.
