К.М нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн нэр бүхий иргэнд хуурамч гадаад паспорт олгожээ. Тэрбээр хариуд нь 2 сая төгрөгийн хахууль авсан байна.
Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүллээ.
