Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус,  бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +6…+8 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас, цас орно. Салхи 14, 17-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хагаст сэрүүсч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +1…+6 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 17-нд ихэнх нутгаар дулаарна.