Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр багийн “Ланз” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 12:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Сүхбаатар суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Матад суманд мөн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сумын Мэргэжлийн анги, Эрдэнэцагаан сумын Мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийн 89 хүн, 14 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.11-ний өдрийн 00:35 цагт цурамд оруулан 04.12-ны өдрийн 19:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120000 га талбай өртөж шатсан байна.