Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Эг, Үүр, Орхон голын сав газар, говийн бүс нутгаар +19…+24 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23…+28 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө +16…+18 градус дулаан.
Төлөв байдал: 25-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Монгол Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 27-нд нутгийн баруун өмнөд болон нутгийн зүүн хойд хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
