Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 2 дугаар багийн “Тэмээн” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 12:47 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, сумын мэргэжлийн ангийн ажиллаж 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 19:00 цагт бүрэн унтраасан байна.  Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1 га хээрийн талбай өртөж шатжээ.