Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож,  дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлнэ. Энэ жил 376 километр урттай төв магистраль шугамаас 16 гол шугамд засвар хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд ирэх тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд халуун ус хязгаарлах аж.

Эхний ээлжийн ажил тавдугаар сарын 18-28-ны хооронд хийгдэх бөгөөд Вива сити, Шинэ Яармаг хороолол, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын байр “Хангард” орчим, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хотхон, 19 дүгээр хороолол орчмын айл өрхүүд хамрагдахаар төлөвлөжээ. Эдгээр байршлын хэрэглэгчдийн халуун усыг 10 хоногийн хугацаанд хязгаарлах юм байна.