НИТХ-ын дарга А.Баяр өөрийн цахим хуудаснаа тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр “15 давхрын ээлжит зочин би болжээ. Миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна. Миний гэр бүл, хувийн амьдралыг бүх талаас нь харлуулж, хорвоогийн хамгийн муу хүн би болох бололтой.
Би бусдын л адил алдаа, оноо, зөв буруугаас бүтсэн хүн.
Миний сайн мууг, ярилцаж шүүхэд хэзээ ч оройтохгүй. Харин “мега хулгай” зогсооход оройтно шүү. Эхнээсээ баримтаар илрээд эхэлсэн олон арван тэрбум, их наядын хулгайгаа булзайруулж, олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэхийн тулд зохиомол дайсан гаргаж ирдэг танил технологоороо намайг онилж буудах юм байна.
Хүн ёсоор надруу ярьж, уучлал хүсч, Х.Нямбаатарын аргагүй дарамт, шахалтанд байгаа зарим төлөөлөгч нарыг би ойлгож байна. Та нөхөддөө гомдож, хорсох зүйл алга. Хулгайчгүй хотын төлөө тэмцлээ харин би зогсоохгүй” гэжээ.