Хоёр их сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний түншлэлийг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын Мичиганы улсын их сургуулийн төлөөлөгчид өчигдөр буюу 2026.05.04-ний өдөр ХААИС-д айлчиллаа.
Айлчлалын хүрээнд Мичиганы улсын их сургуулийн “Asia Hub”-ийн захирал, Газарзүйн профессор Жиакуо Чи тэргүүтэй, “Asia Hub”-ийн ахлах судлаач, хүндэт профессор Стив Пупке, “Asia Hub”-ийн дэд захирал, Иргэний болон байгаль орчны инженерийн профессор Яаду Покрел, Малын хүнсний эрүүл мэнд, халамж, үйлдвэрлэлийн туслах профессор Тин Ю Чэн нар ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүхтэй албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн ХААИС-ийн эрдэмтэн, судлаачидтай уулзаж, Мал эмнэлгийн хүрээлэн болон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж, Мал эмнэлгийн сургуулийн Мал амьтны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү айлчлал нь хоёр сургуулийн хооронд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, байгаль орчны инженерийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, багш оюутан солилцох шинэ боломжуудыг нээх ач холбогдолтой юм.