Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2026.05.04-ний өдрийн 15:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 80 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 19 морьтойгоор 07:30 цагаас эхлэн т ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл 5 дугаар баг “Зүрх хүзүү” гэх газар ойн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр анги, орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтай түймрийн хойд талаас зүүн чиглэлд унтраах ажиллагаа явуулж байна.

Хэнтий аймаг, Галшар сум Оч багийн “Ноён уулын-Ар” гэдэг газар хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 28 хүн, 6 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.05-ны өдрийн 20:40 цагт түймрийг цурамд оруулж, 05.06-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан. Уг түймэрт 15х5 метрийн хэмжээтэй малын саравч, 30 га хээрийн талбай өртсөн.