Улсын хэмжээнд тавдугаар сарын 8-ны байдлаар төллөвөл зохих 22.4 сая эх малын 65.6 хувь буюу 14.7 сая нь төллөжээ. Нийт 14.7 сая төл хүлээн авснаас 14.5 сая нь бойжиж, төлийн бойжилт 98.8 хувьтай байна.
Бүс нутгаар авч үзвэл баруун бүсэд төллөлт 69.9 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд зүүн бүс 65.3 хувь, хангайн бүс 65.0 хувь, төвийн бүс 62.5 хувьтай байгаа аж.