Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон.

Иргэнийг “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2023.09.29-нд Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.